Урин дулаан зуны цагт Улаанбаатар хотын зочлоход тохиромжтой онцгой газрууд
Айлчлан ирэх урин дулаан зуны саруудад MAY SEVEN зочид буудлыг сонгон үйлчлүүлж буй эрхэм зочид та бүхэнд хөтөч болох үүднээс нийслэл хотод үзэж болох хамгийн эрэлттэй 10 үзвэр, үйлчилгээг санал болгож байна.
Та бүхэнд ойлгомжтой байх үүднээс манай зочид буудлаас нэг чиглэлд байрлах хоорондоо ойролцоо байрлах үзвэр, үйлчилгээний газрууддыг та бүхэнд санал болгож байна.
Улаанбаатар хотын төв цэг болох Чингисийн талбай
/MAY SEVEN зочид буудлаас ердөө 2.1 км зайтай/
Нийслэл Улаанбаатар хотын маань зүрхэн хойморт байрлах 10.6 м өндөртэй эзэн Богд Чингис хааны хөшөөг залсан төв талбай дээр жил жилийн айлчин, гийчин зочлохоос гадна манай орны иргэд бүх нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүдээ угтдаг нь уламжлал болсон билээ. Магадгүй энэ талбай Чингис хаан, түүний 2 баатрын хөшөөг сонирхож, урин дулаан цагийн их хотын өнгө төрхийг мэдрэх хамгийн тухтай, эрх чөлөөтэй газар юм. Та Чингисийн талбай дээр зочилж дурсгалын зургаа авахуулаад цааш ердөө 50 метр алхаад л Үндэсний түүхийн музей, түүний ардхан байрлах Чингис хааны музейгээр зочлохыг боломжтой.
Үндэсний түүхийн музей гэхэд л Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 60000 гаруй нэгж үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь манай улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага болно. Та түүх дурсгал сонирхдог бол тус музейг үзэхэд илүүдэхгүй юм.
Сүм хийдийн түүх соёлд дуртай хүн бүхэнд үзвэл тохиромжтой Чингисийн талбайгаас чанх урагш 200 метрийн зайд байрлах зуун дамжсан түүхийг хадгалан сүндэрлэх Чойжин ламын сүм нь анх 1908 онд YIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү “Чойжин лам” хэмээн олноо танигдсан Лувсанхайдавт зориулан бүтээсэн. Монголын түүх, шашин, соёл, урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм музей” нь өдгөө олон нийтэд зургаан мянга гаруй хосгүй үнэт өвийг үзүүллэгийн танхим, эрдэм шинжилгээний бүтээлүүд, хурал, хэлэлцүүлэг, сэдэвчилсэн болон уламжлалт үзэсгэлэнгүүд, музейн боловсролын хөтөлбөр, цахим контент болон бусад арга хэмжээгээр дамжуулан сурталчлан таниулах, судлан шинжлэх хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй явуулсаар байна. Та бүхнийг энэхүү гэгээн сүм музейгээр зочлон бие сэтгэл, оюунаа мялаахыг урьж байна.
Тус музейд зочлохоор бол албан ёсны веб хуудсаас нь мэдээлэл авч үзвэрийн төлөвлөгөөгөө гаргаарай. Та аль ч улсын иргэн бай ижил үнээр нэвтрэх тасалбар авахаас гадна таны 16 нас хүртэлх хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
https://templemuseum.mn/visit-museum
Чингис хаан Үндэсний музей
/Чингисийн талбайгаас баруун хойш ердөө 200м/
Монгол улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод айлчлан ирж буй эрхэм зочин бүрийн заавал үзэх үзвэр бол “Чингис хаан” Үндэсний музей юм.
2019 онд МУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрээр үүсгэн байгуулсан тус гайхалтай музейд та бүхэн МЭӨ III зуунд Хүннүгийн эзэнт улсыг үндэслэгч Модун Шаньюйн нэгтгэсэн Нүүдэлчдийн анхны төрт улсаас эхлээд ХХ зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах 10000 гаруй эх үзмэрийг орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макеттай танилцахыг урьж байна. Та гар утас, таблетаа цэнэглээд тус музейн үнэ төлбөргүй Wifi ашиглан үзмэрээ үзээрэй.
Нийт талбай: 22500 м2
Үзүүллэгийн талбай: 10200 м2
Танхим: Байнгын үзүүллэгийн 6, түр үзэсгэлэн 2
Өдөр бүр: 09:00-20:00
Тасалбарын касс: 19:00 цагт хаана
Тасалбарын үнэ: Том хүн 30`000, хүүхэд 15`000 /Жич: Гадаад иргэн/
Музейн мэргэжлийн тайлбарлагч авах (англи хэл дээр) 10 ба түүнээс дээш хүнтэй бүлэг үзэгч /50 хүртэлх хүн/ 200,000 төгрөг,
Ганцаарчилсан тайлбар /1-9 хүнд/ 100,000 төгрөг
Хэрэв та 20 болон түүнээс дээш үзэгчдээс бүрдсэн багтаа тайлбарлагч авъя гэвэл 1 өдрийн өмнө захиалга өгөх шаардлагатай юм. Монгол хэлээр: 70212222, Англи хэлээр: 70212222 Веб хуудсаар зочлох: https://chinggismuseum.com/en
Чингисийн талбайн зүүн талд байрлах Галерей Улаанбаатарын 1 давхарт байрлах “Говь” ХХК
Өдгөө 43 жилийн түүхтэй “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриатай Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй Үндэсний ууган бөгөөд тэргүүлэгч үйлдвэр “Говь” брэндтэй та бүхнийг биечлэн танилцахыг урьж байна. Нүүдэлчин ахуй соёл, мал аж ахуйн үр шимийг биеэр мэдрэх дээд зэрэглэлийн чанар, загвараар танд үйлчлэх манай орны урдаа барьдаг шилдэг үйлдвэрлэлээр зочлон хүссэн бүтээгдэхүүнээ сонгоорой.
Утас: 7004 8888-1-3-2 Өдөр бүр: 10:00 – 21:00
Чингисийн талбайн замын урд байрлах Шангри-Ла их дэлгүүр
Шангри-Ла Худалдааны Төв нь Монголын хотын төвд байрлалтай олон улсын жишигт нийцсэн хамгийн том худалдаа, үйлчилгээний төв юм. Танд хамгийн таатай шоппинг уур амьсгалыг бүрдүүлж өгснөөс гадна IMAX кино театр болон олон үндэсний хоолны сонголтуудаараа таны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх болно. Нийт 27000 м.кв талбайг хамарсан тус худалдааны төв нь та бүхэнд дэлхийн хэмжээний, нэр хүндтэй, дунд, дээд болон тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгэн дээвэр доор багтаасан худалдан авалтын хамгийн шилдэг орчинг санал болгож байна.
Шангри-Ла их дэлгүүрийн 1 давхарт байрлах “Байгал” үндэсний брэнд
“Зүрхнээс өгсөн бэлэг” уриатай БАЙГАЛ брэнд нь дэлхийн жишиг стандарт, шаардлагад нийцсэн оюуны бүтээлээр олон улсын зах зээлд Монгол Улсаа таниулж сурталчлах зорилготойгоор 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын түүх соёл, уламжлал, бэлгэдэл дээр суурилсан, ямар ч цаг үед оршихуйц, дахин давташгүй загвар хийцийг бүтээж, хэрэглэгчдэд хүргэх зорилго тавин ажилладаг чанар хийцийн хувьд өндөр 500 гаруй бүтээгдэхүүнтэй дээд зэрэглэлийн брэнд юм. БАЙГАЛ брэндийн лого дээрх хос зүрх нь хорвоо ертөнцийн амьд бүхний арга, билгийг зэрэгцүүлсэн, хосоор оршихын мөнхийн бэлгэдлийг агуулдаг аж.
Монгол/Англи хэл дээр бүтээгдэхүүнтэй танилцаж, хүсвэл онлайн захиалга өгөх боломжтой: baigalhouse.com/about
Шангри-Ла Худалдааны төвийн 4 давхарт байрлах Mongolian`s restaurant
Шангри-Ла Худалдааны төвд байрлах орон орны төрөл бүрийн хоолноос Үндэсний хоолоор үйлчлэх тус газрыг онцолж байна. Та манай орны хооллох соёлын дээд болсон дугуй хуушуур, бууз, цуйван, нийслэл салат, сүүтэй цай, хорхог, хонины чанасан толгой зэрэг бэлчээрийн малын шим тэжээл өндөртэй махаар хийсэн амтат хоолыг орчин үеийн болон Монгол нүүдлийн хэв маяг хосолсон тав тухтай орчинд өдөр бүр 12:00 – 02:00 цагийн хооронд зооглох боломжтой.
https://www.facebook.com/mongolians2/
Чингисийн талбайгаас баруун тийш 1 км зайд байрлах Улаанбаатар хотын төдийгүй улсын ууган их дэлгүүр, өдгөө 103 жилийн түүхтэй Улсын Их Дэлгүүр /УИД/
УИД нь 4,700 орчим харилцагч түрээслэгчдийн 240,000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 1,000 гаруй ажиллагсадтайгаар өдөрт дунджаар 20,000 орчим хэрэглэгчдэд үйлчилдэг томоохон дэлгүүр юм. УИД-т супермаркетын худалдаа, ном бичгийн хэрэгсэл, бэлэг дурсгал, гоо сайхан, гоёл чимэглэл, үндэсний үйлдвэрлэгчдийн ноос ноолууран бүтээгдэхүүн, спорт болон бэлэн хувцас, хүүхдийн бараа тоглоом, гэр ахуйн болон электрон бараа, үзвэр үйлчилгээний газар, ресторан, банк санхүүгийн зэрэг бүхий л хэрэгцээг хүргэхээр үйл ажиллагаагаа явуулж байна. Та бүхэн нийт 25,864 м2 талбайтай 8 давхар үйлчилгээний талбараар өөрт хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүнээ үзэж сонирхоорой.
Та өдөр бүр 09:00- 21:00 цаг хүртэл үйлчлүүлээрэй.
Их дэлгүүр дотор болон баруун тийш 500 метр зайтай байрлах Мөнгөн завьяа
Эртнээс уламжлагдан ирсэн Монгол дархан хүний ур чадвар, уран хийцээ шингээж бүтээсэн алт, мөнгөн үнэт эдлэлийг төрөл бүрээр нь сонирхож үзээрэй. Гоёл чимэглэл, алт мөнгөн аяга, цайны домбо, Монгол нүүдэлчин ахуйн эдлэл хэрэглэл гээд сонирхолтой олон зүйл бий.
Веб хуудас: https://mungunzaviya.mn/
Хотын төвийн баруун хэсэгт байрлах Гандантэгчэнлин хийд /MAY SEVEN зочид буудлаас 3.6 км/
1727 онд үүсгэн байгуулсан Монголын Буддын шашны төв хийд Гандантэгчэнлин хийдийг та бүхэндээ санал болгож байна. Гандантэгчэнлин гэдэг нь “Төгс баясгалант их хөлгөний орон” гэсэн утгатай Монгол орны биет ба биет бус өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй оюун санааны төв юм.
Та бүхэн энэхүү хийдэд зочлон Монгол, Хятадын уран дархчууд хамтран 1913 онд барьж дууссан 26.5 метр өндөртэй Мэгжид Жанрайсиг бурхныг үзээрэй. Энэхүү бурхныг бүтээхэд 1200 лан алт (45 кг), 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуу, их хэмжээний сайн чанарын аранжин зэс орсон байна.
Тус хийдэд 6 сүм байдаг бөгөөд хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.
Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий. Анх байсан Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг аж. Монголчууд сүм хийдийн гол баганыг босгохдоо газар шинжиж залуу, яргүй цэвэрхэн мод сонгож авчран аравнайлж босгодог заншил уламжлалтай. 200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай шид нь өнөөг хүртэл хадгалагдаж буй хэмээн итгэж сүсэглэдэг аж.
Эрхэм зочид та бүхэн үнэ төлбөргүй өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд нэвтрэх боломжтой.
Гандантэгчэнлэн хийдээс чанх урагш 500 метрт байрлах
“The Potala coffee shop”
Энэхүү газрыг онцолсон учир нь гадны зочдын төдийгүй дотоодын хүн бүрийн анхаарлыг татахуйц өвөрмөц шийдэлтэй газар юм. Замбаагаар амттан хийдэг, ширээ хоорондын тусгаарлагч, ширээ бүрийн хажууд залгууртай гээд яг л сүм хийдэд зочилж буй мэт мэдрэмжийг өгөх нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Зорин очсон үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг хангахаар жижиг зүйлсэд хүртэл ач холбогдол өгснөөс гадна нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж санамж тавьсан байсан нь байгаль орчинд ээлтэй утга санааг агуулсан маш нандин орчин гэж хэлж болно. Магадгүй та Гандантэгчэнлин хийдэд зочлоод энэ газарт алхаж орж ирээд амтат кофе, бялуу идэж амар амгаланг мэдэрье гэвэл хамгийн зөв сонголт гэдэгт итгэлтэй байна.
Өдөр бүр өдөр бүр 10:00-21:00 цаг хүртэл очиж үйлчлүүлэх боломжтой.
https://www.facebook.com/ThePotalaCoffeeShop
Нийслэл хотынхны оргилд нь үргэлж гардаг Богд Хан уул /MAY SEVEN зочид буудлаас баруун урагш 10 км зайд байрладаг/
Ердөө 10-хан км яваад л танд битүү ой модны цэвэр агаар, горхины хоржигнох чимээ, цэлмэг хөх тэнгэр, нийслэл хотыг тэр чигт нь тольдох оргил гээд байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Богд Хан уулыг танд санал болгож байна. Нийслэлийн хүүхэд, залуус маань гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цагаараа ууланд алхах, амралтын өдөр хүүхдүүдээ агаарлуулах гээд олон хүн хөгжилдсөн Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг чухал хэсэг юм.
Богд Хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг болох сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгосон бөгөөд хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн оргил юм. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог бөгөөд 588 зүйл ургамал ургадаг дархан цаазат уул юм.
Богд Хан уул явах замд байрлах Богд Хааны Ордон музей /MAY SEVEN зочид буудлаас баруун урагш 2.2 км зайд айрладаг/
Эдүүгээ Богд хааны ордон музей нь Зуны мөргөлийн 7 сүм , Өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар, түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шумал болон VIII Богд Жавзандамба хийгээд түүний хатан Дондогдуламын өмсөж эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад дотоодын зочид төлөөлөгчид өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэргийг музейн үзмэр үзүүллэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт хадгалагдаж байна. Богд хааны ордон музей нь Монгол Улсын төрийн онцгой хамгаалалтад байдаг түүх соёлын дахин давтагдашгүй цогцолбор юм.
Та дараах үйлчилгээг авах боломжтой.
- Зураг авалт /мэргэжлийн аппарат/
- Дүрс бичлэг /10 Минут/
- Зураг авалт /зар сурталчилгаа болон бусад мэргэжлийн зураг авалт/
- Мэргэжлийн хэрэгсэл ашиглан дүрс бичлэг хийх /30 минут/
- Хуримын зураг авалт /15 хүн/
- Мэргэжлийн зураг авалт- гэрээт / нэвтрүүлэг, видео клип, кино зураг авалт, 1 цаг/
https://bogdkhaanpalacemuseum.mn/
Богд Хан уулын энгэрт Монгол цагаан идээний дээд “Айраг” уух “Исгэрээ гарден”
/Богд Хааны Ордон музейгээс зүүн тийш 1.5 км/
Зун цагийн Монгол орны нүүдэлчин соёл, маж ахуйн өв уламжлал, идээ ундааны соёлыг сүү, цагаан идээгүйгээр төлөөлшгүй юм. Тэр дундаа гүү, үнээний сүүгээр исгэж хийдэг энэхүү ундааг зун, намрын цагт хөдөө нутгийн айлууд өргөнөөр хийдэг. Айраг нь эрүүл ахуй талаасаа ашиг шим өндөртэй, ардын тоглоом наадгайд хүртэл чухал үүрэгтэй идээний дээж юм. Монголчууд хүндэтгэлтэй зочиндоо айраг ундааныхаа дээжийг өргөн барьж “Дэмбээ” хэмээх дуулалт тоглоомыг тоглож, тоглоомд хожигдсон хүн нь том аягаар айраг уух даалгавар биелүүлдэг. Та манайд зочилсон хугацаандаа ойролцоо байрлалаас айраг хэмээх амтат исгэлэн ундааг амтлаад үзээрэй. Та хүсвэл ойрхон хүнсний томоохон дэлгүүрээс худалдан авч амтлах боломжтой.
Та бүхэндээ Их тэнгэрийнн амаас зүүн тийш холгүйхэн байрлах Исгэрээ гарденыг санал болгож байна.
Та зуны дэлгэр цаг, тэр дундаа Монгол түмний Наадамын баяраараа хүндэтгэн хүртдэг хуушуур, хорхог, шорлог зэргийг айргийн хамтаар амтлангаа Туул голын хөвөөнд асар майханд орой амьд хөгжмийн хамтлагийн аялгуунд тухлан суух хөтөлбөр хүртэл байдаг юм билээ.
Холбогдож захиалга өгөх: +976 91910817
https://www.picuki.com/profile/isgeree_garden
Танд хэрэгтэй бүхэн нэг дор байх Нарантуул зах /MAY SEVEN зочид буудлаас 1.1 км/
Нийслэл Улаанбаатар хотын хамгийн боломжийн үнэтэй, хамгийн том худалдааны төв юм. Нарантуул захаар нэг өдөрт дунджаар 40000 хүн үйлчлүүлдэг байна. Баяр наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеэр бүр 80000 хүн үйлчлүүлдэг. Манай зочид буудлаас ердөө 1 км зайд байрлах энэхүү худалдааны төвд хүнс, хувцас, ахуй, тэр ч бүү хэл монгол үндэсний гэр, хувцас хэрэглэл гээд бүгд бий.
Харин Нарантуул захын эсрэг талд буюу хотын баруун захад Хархорин худалдааны төв байрладаг. Гадна болон дотор бараа бүтээгдэхүүн нь байрлах хүнс, ахуй хосолсон том захуудын нэг юм. Улаанбаатар хотод баруун зүгээс айлчлан ирэх хөдөө орон нутгийн иргээд түлхүү үйлчлүүлдэг онцлогтой тус захад хүний хэрэгцээг хангах бүх төрлийн бараа бүтээгдэхүүн бий.
Нийслэл хотын баруун урд болон зүүн тийш зорчиход Төв аймгийн нутаг дэвсгэрт тооцогдох бөгөөд баруун тийш нэгэн үзэсгэлэнт хийд байдаг.
Үзэсгэлэнт байгаль дахь эртний туурь Манзуширын хийд /MAY SEVEN зочид буудлаас 40 км зайд байрлана/
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд байрлах Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт далайн түвшнээс дээш 1800 метр өндөрт Богд хан уулын өвөр дэх Тулгатын булаг гэдэг газар шинэсэн ойн дунд Манзуширын хийдийн туурь оршино. Манзушир хийдийн анхны сүмийг 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.
200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Эдүгээ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан “Зөөлөн эгшигт” хэмээх их хийдийн үлдэгдэл бий.
Сүүлд сэргээсэн Манзушир хутагтын “Сэрүүн лаврин” хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 см, гүн нь 140 см, багтаамж нь 1800 л, хүнд нь 2 тн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд 2 шар үхрийн мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.
Богд гэдэг нь “оройн дээд” гэсэн утга бөгөөд хүрээний сүсэгтнүүд жилд 2 удаа тойрч гороолдог байв. Богд уулыг нэг удаа тойроход 3 жилийн нас нэмдэг хэмээн сүсэглэдэг байна.
Та энэхүү туурь бүхий эртний хийдэд зочлохоор шийдсэн бол бүтэн өдрийг зарцуулна гэж тооцоод хувийн хоол хүнс, ариун цэврийн хэрэгцээгээ бэлдээд явахыг зөвлөе.
Их хотын түгжрэлээс ангид зүүн тийш зорьж очиход тохиромжтой Цонжин Болдог /MAY SEVEN зочид буудлаас 46 км/
Ердөө хагас зуун км замыг ганцхан цагийн дотор туулж очоод 30 метрийн өндрөөс Монгол орны хөх тэнгэр, талын салхийг танд мэдрүүлэх байгалийн сайхан бүрдсэн хөшөөт цогцолборыг та бүхэнд танилцуулж байна.
30 метрийн өндөртэй аварга хөшөө болон 10 метр өндөр тавцан бүхий суурь барилгаас бүрдэх “Чингис хааны хөшөөт цогцолбор”-ыг 2008 онд байгуулсан. Домогт өгүүлснээр Чингис хааны алтан ташуур олсон газар хэмээн бэлгэдэж тус хөшөөт цогцолборыг нийт 212 га газар талбайтайгаар цогцлоожээ. Хөшөөний суурь бүхий барилга нь 36 баганаас бүрдсэн нь Чингис хааны Алтан ургийн 36 хааныг илэрхийлсэн гэнэ. Уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, Зоогийн газар, Хурлын танхим, Уулзалтын өрөө, Биллиард тоглох өрөө, Бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үйлчилгээнүүд бий.
Тэрэлж- Мэлхий хад /MAY SEVEN зочид буудлаас 54 км/
Манай орны дархан цаазат газрын аялал жуулчлалын хамгийн ойр хэрнээ байгалийн үзэсгэлэнт газар байрлах яст мэлхийн хэлбэртэй 24 метр энэхүү хадыг “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” гэж нэрлэдэг.
Дайн байлдааны үед дайснаас зугтсан хааны цэргүүд их хэмжээний алт, мөнгөө тус хадны оройгоос хавцал руу унагаж нууснаас ийнхүү нэрийдэж нутгийн иргэд тахин шүтэж, цай идээнийхээ дээжийг өргөдөг болжээ. Та бүхнийг энэхүү байгалийн ховор, үзэсгэлэнт газар очиж хамгийн ойр цэвэр унаган байгалийн бүтцийг мэдрэхийг урьж байна. Хүсвэл тэнд байрлах амралтын газар байрлаж илүү тав тухтай амрах ч боломжтой.
Тэрэлж явах замд байрлах адал явдалд дуртай хэн бүхний зочлох Extreme Mongolia /MAY SEVEN зочид буудлаас 39 км/
Нийслэл хотоос холгүйхэн байрлах адал явдал, эрх чөлөөг мэдрүүлэх энэхүү газарт очиж адреналинаа ялгаруулахыг хүссэн хүн бүрийн заавал зорин очих ёстой энэхүү газрыг санал болгож байна.
Хөдөө талд салхи татуулаад гүймээр байна уу?
Дүүжин гүүрэн дээр алхаж айдсаа ялан дийлмээр байна уу?
Арай хөгжилтэйгөөр агаар амтлахыг тус газрын хамт олон урьдаг шүү.
Байгалийн хаданд авирч нар, салхитай хүч үзмээр байна уу?
Өндрөөс өндөрт, хурднаас хурдан, өөрийгөө сорьж байгалийн сайханд адал явдлыг мэдэрмээр байвал та аяллаа төлөвлөөд очоорой.
https://www.facebook.com/ExtremeMongol/
Манай зочид буудлыг зорин айлчилж буй эрхэм зочид та бүхнийг нийслэл Улаанбаатар хот дотор болон хотоос холгүй байрлах онцлог, сонирхолтой газруудаар зочилж аяллын дурсамж үлдээгээсэй гэж хүсэж байна.
Та бүхэн анзаарсан бол MAY SEVEN зочид буудлаас дээрх онцлог үзвэр, үйлчилгээний газрууд хамгийн ойр тул танд илүү тав тухтай, сэтгэл ханамжтай санагдана гэдэгт итгэлтэй байна.