“Гэртээ байгаа мэт” ая тухтай, аюулгүй, халуун дулаан мэдрэмж өгч чадах орчин үеийн хэв маяг бүхий MAY SEVEN service apartment & hotel

Холбоо барих

Эрийн Гурван Наадам”-ыг хамгийн ойроос үзье

Жил бүрийн 7-р сарын 11-13-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг Монгол хүн бүрийн үүх түүх, өв соёл, эв нэгдэл, бахархлын бэлэг тэмдэг болсон “Эрийн Гурван Наадам”-ын баярын өдрүүдэд хамгийн ойр, хамгийн тав тухтайгаар байршиж баярын тоглолт үзэж, баярын уур амьсгал мэдрэх боломжийг та бүхэнд олгож байна.

2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д “Эрийн Гурван Наадам” бүртгүүлсэн явдал нь хэдэн зууны тэртээгээс өвлөгдөн ирсэн монгол баяр наадмаа дэлхий дахинд албан ёсоор тунхагласан явдал болсон юм. 

Энэ жил Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож уламжлал ёсоор Нийслэл хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд “ЭХ ДЭЛХИЙ, ЭНХ ОРШИХУЙН ЦАДИГ” агуулгаар урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. 

Баяр наадмын тоглолтод 1000 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд Дэлхийн үүсэл хөгжлөөс өнөө цагийн Монгол улс үүсэн бий болсон 15 үзэгдэл хөгжмийн тоглолтыг бэлджээ. Түүнчлэн Монгол улсын 21 аймгийн онцлог, архелогийн ховор олдворын талаар тусгай үзүүлбэрүүд багтсан гэнэ.

“Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” хэмээн 2003 онд “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийг баталж өдгөө улс, аймаг, сумдын хэмжээнд нэгэн зэрэг үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа гэсэн үндсэн 3 төрөлд хүч  чадал, хийморь, ур ухаанаа уралдуулахын тулд бүтэн жилийн турш бие, сэтгэлээ бэлддэг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй Үндэсний баяр наадам юм.

Хүчит бөхийн барилдаан

Бөхийн ҮНЭН

Монгол үндэсний бөх нь зодог, шуудаг, малгай гэсэн уламжлалт хувцастай бөгөөд гарын алга, хөлийн улнаас бусад хэсэг газарт хүрэхэд унасанд тооцож хасагдах журмаар явдаг барилдааны төрлийн спорт юм. Наадмын бөхийн барилдааны гол онцлог нь 1072 бөх өөр хоорондоо нийт 9 удаа барилдаж давсан хүн “Аварга” цол хүртдэг. Түүнчлэн 5 дахь даваанаас эхлээд Начин, Харцага, Заан, Гарьд, Арслан гээд хүчит амьтны бэлгэдсэн улсын цолтой болдог.

Хурдан морины уралдаан

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамт хийнэ

Монголчууд нүүдлийн соёлоороо дамжуулан эрт дээр үеэс хурдан морь таних, уяж сойх арвин их туршлага хуримтлуулсан ард түмэн билээ.

Үндэсний их баяр наадамд хурдан морьд 6 насны ангиллаар уралдах ба унаач нь 7-12 насны хүүхдүүд байна гэж журмандаа заасан байдаг. 2006 оноос хойш Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хотын төвөөс 30 км зайд байрлах “Хүй долоон худаг” хэмээх газар уралдуулж эхэлсэн. Хурдан морины уралдаанд морьд насны ангиллаас хамаарч 10-25 км зайд уралддаг.

Наадмын хоёр дахь өдөр буюу 7-р сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн дэх үндэсний бөхийн барилдааны завсарлагаар бүх насны ангиллын хамгийн хурдан морьд буюу “Айргийн тав”-ын цол дуудах ёслол болдог. Түрүүлсэн морьдыг цоллох нь ардын аман зохиолын онцгой төрөл бөгөөд ерөөлч нь хурдан морьдыг нэг бүрчлэн хурдан морины нутаг ус, гарал үүсэл, өнгө зүснээс эхлэн, уяж, унаач зэргийг чанга дуугаар цоллон магтдаг уламжлалтай.

Үндэсний сурын харваа

Урианхай сур харваа эхэллээ

Сурын харваа нь 2000 жилийн өмнөөс үүсэлтэй үндэсний спортын ууган төрлүүдийн нэг бөгөөд чулуун зэвсгийн үед ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд хөгжиж, хүлээн зөвшөөрөгдөж иржээ.

Сурын уухай нь харваачдын сүр хүч, онч мэргэнийг бахдан магтаад зогсохгүй дуу хөгжмийн нэгэн төрөл зүйл болдог.

Сур харваачид хэд түрүүлэхээсээ хамаараад нэг түрүүлбэл “Улсын мэргэн”, хоёр түрүүлбэл “Даян мэргэн”, “Даяар дуурьсах мэргэн”, “Дархан мэргэн цол”-ыг тус тус олгодог бөгөөд  улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваачид ”Гарамгай харваач цол”, гуравдугаар байр эзэлсэн харваачид ”Гоц харваач” цолыг тус тус хүртээнэ.

Та бүхнийг Монгол эх орны минь Үндэсний хэмжээний баяр, бахархал болсон “Эрийн Гурван Наадам”-ын баярыг Төв Цэнгэлдэх хүрээлэнгээс ердөө 1.4 км зайд байрлах яг л “Гэртээ байгаа мэт” ая тухтай, аюулгүй, халуун дулаан мэдрэмж өгч чадах орчин үеийн хэв маяг бүхий MAY SEVEN service apartment & hotel-д гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчтайгаа баяр наадам үзэж, танилцахыг урьж байна. Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчим зөвхөн тусгай зөвшөөрөлтэй машин нэвтрэх эрхтэй байдаг тул автобус, такси, хувийн машин зэргээр зорчих, зогсоол олох гээд хүндрэлтэй асуудал үүсдэг. Харин таны хувьд манай зочид буудлаас ердөө 20 минутын хугацаанд алхаж очоод Үндэсний наадмын нээлт үзэж  Монгол ард түмний өв уламжлал, урлаг соёл, нүүдэлчин аж ахуйн онцлогийг  нүдээр үзэх, хорхог, шорлог, хуушуур зэрэг Монгол үндэсний хоолыг төрөл бүрээр нь амталж дурсамж бүтээгээрэй. 

Монголчууд бидний хувьд нүүдэл хийж яваа айлчин, айл гээд хэнийг ч заавал тосож  идээ, ундааныхаа дээжээр дайлж үддэг уламжлалтай билээ. 

Бид таныг зочид буудалдаа хүрэлцэн ирэх үед нүүдлийн соёл болох Монгол үндэсний хувцас, цагаан идээгээр угтаж хүндэтгэл үзүүлэх болно. 

Та MAY SEVEN service apartment & hotel-д хүссэн хугацаагаар гэр бүл, найз нөхдийн хамтаар байрлаж Үндэсний баяр наадмаараа сайхан наадаарай.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *