Winter in Ulaanbaatar 🇲🇳
Хүйтэн сэрүүний улиралд нийслэл Улаанбаатар хотод та юу хийж болох вэ?
Монгол оронд маань зочлон ирж буй эрхэм та бүхэнд жилийн 4 улирал, заримдаа эрс тэс уур амьсгал нэг талаараа сонирхолтой санагддаг байх. Сэрүүний улиралд тэр дундаа өвлийн улиралд нийслэл хот дотор болон хотоос холгүйхэн очиж дурсамж бүтээх боломжтой сонирхолтой газруудыг та бүхэндээ танилцуулж байна.
Өвлийн улирлыг танд бэлэглэх Sky Resort цанын бааз
/MAY SEVEN зочид буудлаас 8.7km/
MAY SEVEN зочид буудлаас хамгийн ойр буюу ямар ч түгжрэлгүй засмал замаар ердөө 8 км давхиад л өвлийн улирлын өнгө төрхийг танд бүрэн мэдрүүлэх Богд Хан уулын энгэрт хотын зүүн урд талд байрлах Sky Resort цанын баазад гэр бүл, найз нөхөд, хамтрагчтайгаа зочлон цэвэр агаарт цана чарга, сноубоардаар гулгаж, амтат хоол, халуун ундаа зооглон өвлийн улирлын хамгийн сайхан цаг мөчүүдийг хамтдаа өнгөрөөхийг урьж байна.
Та цэвэр агаар, цэлмэг хөх тэнгэр, үзэсгэлэнт байгаль хосолсон гадаа талбайд хүссэн спортоороо хичээллэж, спортын дэлгүүрээр үйлчлүүлэхээс гадна тус цаны баазад байрлах дараах үйлчилгээг санал болгож байна.
ASEM Club House
Та бүхэн гадаа талбайд олон цагаар гулгаж алжаасан эсвэл цэвэр агаарт тухлан саатаж, амарч, алжаал тайлахад бүрэн зориулагдсан энэхүү газар амгалан тайван, эелдэг найрсаг уур амьсгалыг бэлэглэх болно.
Asem Restaurant
Сэтгэлд дулаан энгийн байдал, дээд зэргийн чанарыг илтгэх тансаг төрхийг төгс хослуулсан дотоод засал бүхий уужим цэлгэр танхим, их хотыг алсаас тольдох өндөр шилэн ханатай, байгалын сайханд байрлах.
SPA
Сэнгэнэсэн жаварт өдөржин гулгаж авхаалж самбаа, хурдаа сорьж, биеэ чийрэгжүүлсний дараа халуун саунд орж, иллэг хийлгэн спад тухлах шиг таатай, амрааж тайвшруулах мэдрэмж ховор гэдэгт итгэлтэй байна.
ASEM HOUSE
Монголын уламжлалт ахуй соёлыг харуулсан, өвөрмөц тансаг, хийцтэй орчинд суугаа 150 хүртэл, босоо 350 хүртэлх хүний хурал уулзалт, тэмдэглэлт арга хэмжээ, хурим найр, хуримын үндэсний ёсолгоогоо хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой Монгол үндэсний гэр хэлбэртэй аварга том байгууламж юм.
Та бүхэн ажлын өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд 7700-0909 дугаараар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та хүсвэл онлайнаар захиалга өгөх боломжтой: https://skyresort.mn/
Sky Resort цанын баазаас цааш 1 км зайд байрлах
Одон орон судлах оргил буюу “Хүрэл тогоот”
Танд өвлийн тэнгэрийг тэр чигт нь харуулж чадах Монголын шинжлэх ухааны академийн (Ш.У.А) Одон Орон, Геофизикийн Судалгааны Төвийн (R.C.A.G) дэргэдэх Улаанбаатар Одон орон судлах оргил нь 1957 онд байгуулагдсан.
Одон орон судлалын оргил нь манай улсад Одон орон судлалын чиглэлээр ажилладаг төрийн өмчит цорын ганц байгууллага гэдгээрээ онцлогтой!
Улаанбаатар Одон орон судлах оргил дээр Нарны үзэгдэх гадарга дээрх физик судалгаа, Манай Нарны аймгийн бага биетүүд болон Солирийн биетүүдийн ажиглалт, Солирийн бөмбөгдөлтийн тогооны судалгаа, Дэлхий орчмын хог хаягдалын ажиглалт, Эртний Монголын математик одонорны түүхийн судалгаа гэсэн чиглэлээр судалгааны ажил явуулдаг.
Та бүхэн “Манай одон орон” танин мэдэхүй – сургалтын төвд очиж, Одон орон судлалын талаар сэдэвчилсэн лекц – яриаг сонсон, Одот тэнгэрээр зугаалан амрах боломжтой юм.
Мөн өдрийн цагаар Дархан цаазат Богд хан ууланд орших Улаанбаатар Одон орон судлах оргилын орчинтой танилцаж хүртэл цэвэр агаарт бяцхан явган аялал үйлдэн байгалийн сайхныг мэдрэх боломжтой.
Та тус төвд байрлаж амрах, хооллох, аялал төлөвлөх, одон оронтой танилцах хөтөлбөр захиалах боломжтой бөгөөд урьдчилж холбогдохыг зөвлөж байна.
Холбоо барих: https://iag.mn/mn/index.php?pid=66
Өвөл цагийн өөрийгөө сорих хамгийн сонирхолтой аялал
Монгол морь, нохой чарга
Тус хамт олон Монголдоо анхдагч нохой чаргатай аяллыг үүсгэн байгуулаад өдгөө 15 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
Монгол номхон морьтой, чарганы хөөрхөн ноходтой өглөөний цай, амтат хоолтой хэзээ ч мартагдашгүй аялалд хамрагдаж өвлийн улирлын гайхалтай дурсамж бүтээгээрэй.
Та энэхүү аялалд хамрагдсанаар морь унаж сурах, нохой чаргаар явж олон хөөрхөн хаски ноходтой аялж газар нутагтай танилцах гээд адал явдал, дурсамжтай бүтэн 1 өдрийг өнгөрүүлэх болно.
Та дараах хөтөлбөрийн дагуу аялна.
Эхлээд өглөөний цайгаа уугаад нохой чарганы аяллын хөтчөөс заавар зөвлөгөө авч дуусаад чаргатай аяллаа эхлүүлнэ. Чарганы ноход аялал эхлэх үед бүгд нэгэн зэрэг урагшаа тэмүүлж хуцдаг учраас айх хэрэггүй гэнэ. Эдний хамт олон 100 гаруй хаски нохойтой бөгөөд бүгд эелдэг, эрх гээд бод доо.
Дараагаар нь та бүхэн морио унаад модон дундуур талаар салхи татуулан аялах болно. Та содон сайхан зүстэй хос морь, жороо морь, хүүхдийн номхон морь, хөнгөн хөлтэй гээд морьдоос өөртөө тааруулан сонгон унах боломжтой.
Та хүсвэл нум сумаар харван наадаж, хэр зэрэг цэц мэргэн гэдгээ сорих боломжтой. Шийтгэлтэй эсвэл хөөрхөн бооцоотой ч харваж болох юм тийм үү.
Өдрийн хоол буюу ил гал дээр хайрсан гурилтай маш амттай цуйван, сүүтэй цайгаар таныг дайлах болно. Энэ хоол цайнд дотны бүү хэл гадны хүмүүс маш дуртай байдаг шүү. Та магадгүй зөвхөн Монголд л сүүтэй цайтай цуйван хосолсон амтыг мэдрэх боломжтой.
Танд л гэж хэлэхэд аялалд тохиромжтой зузаан гадуур хувцас, цасны өмд, нүдний шил, жижиг үүргэвч, видео болон гэрэл зургийн аппарат, малгай бээлий ороолт гэх мэт хувцастай ирвэл маш сайн. Мөн аялагч бүр өөрийн идэх дуртай өдрийн хоол амттан уух зүйлээ боломжоороо авч ирэхийг хүсье.
та хувийн унаатай явхаар шийдсэн бол бидэнд урьдчилан мэдэгдээрэй.
Жич: Та захиалсан аяллаа цуцалсан тохиолдолд төлбөрийн 50% нөхөн олгогдохгүй тул цаг заваа зөв тохируулж аялалдаа бүртгүүлээрэй.
Аялал зохион байгуулагч: Монгол нохой чарга клуб.
Төлбөр болон аяллын хуваарийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол залгаарай : 99005181
Албан ёсны цахим хуудас: https://www.facebook.com/MongolianSleddingDogs/